НҮҮР ХУУДАС
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
БАРИМТАТ ӨВ
ВИДЕО
ХОЛБОО БАРИХ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ТУХАЙ
УЛС, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
МОНГОЛ УЛСААС ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВД БҮРТГЭГДСЭН ДУРСГАЛУУД
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЖАГСААЛТ
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Loading…
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тухай
1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл гэж юу вэ?
Хөдөө хээр, байгаль дээр ил задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туйрь гэх мэт дурсгалыг хэлнэ.
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
2. Түүх соёлын үл хөдлөх дурсгалтай холбогдох хууль, журмын тухай.
Монгол улсын үндсэн хууль:
7.1-д Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал:
3.1.4.1-д Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ.
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
Монгол Улсын Төрөөс баримтлах соёлын бодлого:
4.3.2-д Эрт эдүгээгийн соёлын өв санг үндэсний эрхэм баялаг болохын хувьд төрийн хамгаалалтад байлгах
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
Соёлын өвийг хамгаалах тухай хууль
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
Соёлын тухай хууль
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
Археологийн малталт судалгаа хийх журам
3. “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ын тухай.
Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор дээрх жагсаалтад 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад, нийт 450 дурсгалыг тус тус хамгаалалтад авсан байна.
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
4. Монгол Улсаас Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дурсгалын тухай.
2013 оны байдлаар Монгол улсаас UNESCO-гийн Дэлхийн өвийн бүртгэлд:
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004),
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг (2011) гэсэн 2 дурсгал бүртгэгдсэн байна
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
5. Соёлын өвийн төвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлийн жагсаалт.
ССАЖЯ-ний харьяа Соёлын өвийн төв нь Монгол Улсын Сангийн сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын 2006 оны 09-р сарын 27-ны өдрийн 299/324/111 тоот хамтарсан тушаалаар “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хөшөө чулуу, сүм хийд, түүний үлдэгдэл, эртний хотын туурь, түүхт овоо суврага зэргийг бүртгэн тоолох” ажлыг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж 2013 оны байдлаар 14 аймгийн 175 сумын нутаг дэвсгэрт байрлах Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын холбогдох анхан шатны бүртгэл, жагсаалтыг хийгээд байна.
(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
энд
дарна уу).
ССАЖЯ-ний харьяа Соёлын өвийн төв нь Монгол Улсын Сангийн сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын 2006 оны 09-р сарын 27-ны өдрийн 299/324/111 тоот хамтарсан тушаалаар “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хөшөө чулуу, сүм хийд, түүний үлдэгдэл, эртний хотын туурь, түүхт овоо суврага зэргийг бүртгэн тоолох” ажлыг 2008-2015 онд зохион байгуулахаар баталсныг Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 12-р сарын 07-ны өдрийн 244-р тоот тогтоолоор батлагдсан “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-т туссан үл хөдлөх дурсгалтай холбоотой ажлуудтай уялдуулан хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Бид энэ ажлын хүрээнд
2008 онд Хэнтий, Сүхбаатар,
2009 онд Дорнод, Дорноговь, Говьсүмбэр,
2010 онд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган,
2011 онд Өвөрхангай, Дундговь
2012 онд Төв, Архангай
2013 онд Завхан аймгийн нутагт ажиллаж 2750 орчим дурсгалт газрын дурсгалыг бүртгэн баримтжуулж, холбогдох мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн сан болон нэр дурдсан аймгуудын бүртгэл-мэдээллийн санд хадгалаад байна
6. Түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа явуулдаг байгууллагын тухай.
Манай улсын нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг шинжлэн судлах ажил XIX зууны сүүл үеэс өрнөдийн орнуудын судлаачид хийж эхэлсэн бөгөөд эдүгээ манай улсад:
ШУА-ийн Археологийн хүрээлэн,
Палеонтологийн хүрээлэн,
Нүүдлийн Соёл Иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн,
Монголын Үндэсний музей,
МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхим,
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Археологийн тэнхим,
Чингис хаан дээд сургууль
Ховд их сургууль зэрэг мэргэжлийн байгууллагууд хууль, журмын дагуу археологи, палеонтологийн хайгуул, малтлага судалгаа хийж түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талаар арвин мэдээлэл хуримтлуулж байна.