Та дээрх асуултанд хариулагдах соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийн талаар мэдэж байгаа бол Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам,тус яамны Соёлын өвийн төвд цахим хэлбэрээр болон баталгаат шуудангаар мэдээллийг ирүүлнэ үү.
Бид таны ирүүлсэн мэдээллийг нэгтгэн 2014 оны эхний улиралд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн соёлын өвийг бүртгэлд авч баталгаажуулах, хамгаалах талаар арга хэмжээ авах болно.
Та Соёлын өв гэж юу болох, ямар төрөл зүйлд ангилагддаг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим хуудсаар илгээх маягтыг www.mongoluv.mn вэб сайтаас авна уу.
Мөн өөрийн оршин суугаа аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, сумын Соёлын төв болон багийн Засаг даргаар дамжуулан бидэнд мэдээллийг бичгээр илгээнэ үү.
ХОЛБОО БАРИХ ХАЯГ:
Соёл, спорт, аялал жуулчлалын яамМонгол улс, Улаанбаатар хот-210648,Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-1, Засгийн газрын X байр Соёлын өвийн хэлтэс Утас: 264197 И-мэйл: yanjiv@mcst.gov.mn
Соёлын өвийн төвМонгол улс, Улаанбаатар хот-210620а, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-3, Соёлын төв өргөө Б корпус Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Ж.НасанжаргалУтас: 96659588, 70110877И-мэйл:nasanjargal@monheritage.mn