НҮҮР ХУУДАС
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
БАРИМТАТ ӨВ
ВИДЕО
ХОЛБОО БАРИХ
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВ
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ТУХАЙ
"СОЁЛЫН БАРИМТАТ ӨВ"-ИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН ӨВҮҮД
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Loading…
Соёлын баримтат өвийн тухай
“Баримтат өв” нь бичиг үсэг, дүрс, дуу авианы бичлэгийн гэх мэт олон арга хэлбэрээр баримтжин үлддэг соёлын хөдөлгөөнт төрөл бөгөөд тухайн улс орны түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг соёлын болоод судалгаа шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн мөн. “Баримтат өв” нь соёлын бусад өвийн дотроос илүү тодорхой, дэлгэрэнгүй, үлэмж их мэдээллийг багтаасан байдаг учир тухайн үндэстний түүх, соёлыг үнэн бодитойгоор гэрчлэн нотлоход юугаар ч орлуулшгүй чухал ач холбогдолтой зүйл юм. “Баримтат өв” нь биет болон биет бус соёлын өвийн аль алиных нь шинжийг өөртөө агуулсан байдаг.
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт зааснаар “Баримтат өв”-д:
Бичиг үсэг, аливаа тэмдэгтээр ямар нэг зүйл дээр бичиж, сийлж, зурж, тэмдэглэж, оёж хатгаж, барлаж, хэвлэж үлдээсэн бичгийн дурсгал;
Марк, ил захидал, мөнгөн тэмдэгт, уран зураг болон бусад дүрслэлийг ашигласан хэвлэмэл дурсгал;
Бүх төрлийн гэрэл зургийн дурсгал;
Бүх төрлийн киноны дурсгал;
Дуу авианы бичлэг хийж баримтжуулсан дурсгал (пянз, хуурцаг, туузан бичлэг);
Дүрс, дуу авианы бүх төрлийн бичлэгийн дурсгал
зэргийг багтаасан байна. Эдгээр баримтат өв нь ямар зүйл дээр, ямар аргаар бүтээн баримтжуулж байгаагаас хамааран олон төрөл байдаг гэжээ. Тухайлбал:
Хад, чулуун дээр бичиж, сийлсэн дурсгал
Цаас болон бусад уламжлалт материал (арьс шир, мод, модны холтос, хальс, үйс, навч, торго, бөс даавуу, төрөл бүрийн металл гэх мэт)
Гэрэл зургийн материал,
Олон төрөл хэлбэрээр хадгалагдсан мэдээлэл (пянз, хуурцаг, флоппи диск, CD болон DVD, BlueRay...г.м)
Хэвлэлийн электрон хувилбар (дэлгэцээс буулгасан болон дэлгэцэнд байгаа)
Электрон бичлэг болон мэдээллүүд (Е-мэйл, компьютерын файлууд)
гэх мэт хад чулуун дээр бичиж сийлэхээс эхлээд тоон технологийн мэдээлэл хүртэлх олон төрлийн баримтат өвийг хүн төрөлхтөн бүтээсэн байна.
Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 3.1.4-д
“... сурвалж бичиг, гар бичмэл, хэвлэмэл ном судар зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино, дүрс бичлэг”, 3.1.5 “...уран зураг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон вааран эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл”-ийг
соёлын баримтат өвд хамруулан тодорхойлжээ.