НҮҮР ХУУДАС
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
БАРИМТАТ ӨВ
ВИДЕО
ХОЛБОО БАРИХ
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТУХАЙ
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ГЭЖ ХЭН ВЭ?
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙГ ХЭРХЭН ТОГТООЖ, БҮРТГЭХ ВЭ?
МОНГОЛ УЛСЫН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВИЙН ТӨРӨЛ, ЗҮЙЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛ
ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН МОНГОЛЫН ӨВ
БИЕТ БУС ӨВ БОЛОН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
NATIONAL PERRESENTATIVE LIST OF INTANGIBLE CULTURAL HERITAGE
TRADITIONAL TECHNIQUE OF MAKING AIRAG IN KHOKHUUR AND ITS ASSOCIATED CUSTOMS
ХӨХҮҮРИЙН АЙРАГ ИСГЭХ ЗАН ҮЙЛ
Loading…
Монгол Данжуур
Дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн өв
2011 он
Ганжуурын тайлбар болох Данжуур (
Зарлигийн орчуулга
) судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм. Энэхүү "Монгол шунхан Данжуур"-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй 200 орчим гүүш төвд хэлнээс монгол хэл
нээ
1741-1742 онд орчуулсан б
өгөөд
1742-1749 оны хооронд Бээжинд барлан 226 боть болгон модон бараар хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм.
Данжуурын дотор Бурханы шажны ном гол суурийг эзлэх боловч уран зохиол, толь бичиг, хэлний зүй, гүн ухаан, газар зүй зэрэг олон ухааны ном судар багтан оржээ.
Монгол улсын номын санд хадгалагдаж буй хэвлэмэл шунхан Данжуур бол дэлхий дээр ганц хувь байгаа чухаг нандин ном юм. Энэ Данжуур Халхын ван Наянтын хувийн ном байсан бөгөөд Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн, Ширнэндамдин жонон ван нар биеэр явж, Наянт вангаас уг шунхан Данжуурыг үүрд хадгалахаар хэлэлцэн тохирч 1925 онд Улаанбаатарт авчирч Улсын номын санд хадгалсан байна. Шунхан Данжуурыг Улаанбаатарт үүрд хадгалах тухай Наянт вантай тусгай гэрээ байгуулсан бөгөөд тэр гэрээг хэлэлцсэн ёсоор чулуун дээр сийлж, Монгол улсын номын сангийн үүдэнд тавьсан нь одоо хүртэл хэвээр буй болно.