БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
МОНГОЛ УЛСЫН 
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  
САЙДЫН ТУШААЛ 

2013 оны 02 сарын 08 өдөр                Дугаар А/41                  Улаанбаатар хот 


Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцийн 12, 17 дугаар зүйл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн конвенцийг хэрэгжүүлэх 2009 оны төлөвлөгөөг тус тус үндэслэн ТУШААХ нь:  

1. Монгол Улсын биет бус соёлын өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлийг нэгдүгээр, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.  

2. Биет бус соёлын өвийн төрөл зүйлийн бүртгэлүүдийг ЮНЕСКО-д хүргүүлэх, хэвлүүлэн сурталчлах, шаардлагатай үед нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэх арга хэмжээ авч ажиллахыг Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Оргил/, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс /Г.Жаргалсайхан/, Соёлын өвийн төв /Г.Энхбат/-д даалгасугай.  

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 84 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

Сайд: ..................................... Ц.ОЮУНГЭРЭЛ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын
2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/41 тушаалын хавсралт