Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд “Түүх, соёлын үнэт дурсгалт
зүйлийн болон соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг
авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн
санал болгосноор, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн батална” хэмээн заасны дагуу Соёлын биет бус өв, түүний өвлөн
уламжлагчийг тогтоох ажлыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр
байгуулсан Үндэсний зөвлөл гүйцэтгэдэг.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны 10 дугаар сарын
31-ны өдрийн А/73 тоот тушаалаар Үндэсний зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй
шинэчлэн байгуулсан байна.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН
ТУШААЛ
2012 оны 10 сарын 31
өдөр Дугаар А/73
Улаанбаатар
хот
Үндэсний
зөвлөл шинэчлэн байгуулах тухай
Нэгдсэн Үндэстний Боловсрол,
Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 32 дугаар
чуулганаар 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан "Соёлын биет бус
өвийг хамгаалах тухай" Конвенцийн 12, 17 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ
нь:
1. “Соёлын
биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг тогтоох үндэсний зөвлөлийн
бүрэлдэхүүн”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Зөвлөлийг дүрэм,
журамд заасны дагуу хэрэгжүүлж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд
бөгөөд Биет бус соёлын өв, түүнийг өвлөн уламжлагчийг тогтоох үндэсний зөвлөлийн дарга М.Түмэнжаргалд даалгасугай.
3. Энэ тушаалыг ЮНЕСКО-д хүргүүлэх, хэвлүүлэн
сурталчлах, шаардлагатай
үед нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэх арга хэмжээ авч ажиллахыг Соёл, урлагийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
дарга газар /Н.Оргил/, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга /Г.Жаргалсайхан/-д тус тус даалгасугай.
4.Энэ тушаал
гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 10
дугаар сарын 02-ны өдрийн 414 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
Ц.ОЮУНГЭРЭЛ
Соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг
тогтоох
үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн
Дарга: Соёл,
спорт, аялал жуулчлалын дэд сайд;
Дэд дарга: Соёл,
спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;
Нарийн бичгийн дарга:
Соёл,
спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга;
Гишүүд:
1. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний
комиссын ерөнхий нарийн бичгийн
дарга
2. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтсийн Биет бус соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн;
3. Соёлын өвийн төвийн Биет бус өвийн хэлтсийн дарга;
4.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн
дарга;
5. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга;
6. Соёл, урлагийн их сургуулийн захирал;
7. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын
хүрээлэнгийн захирал;
8. Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын
хүрээлэнгийн захирал;
9. Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга;
10. Монголын соёл судлалын
холбооны тэргүүн /тохиролцсоноор/
11. Морин хуурын нийгэмлэгийн ерөнхийлөгч /тохиролцсоноор/
12. Монголын морин хуурын төвийн гүйцэтгэх захирал;
13. Уртын дууны холбооны тэргүүн /тохиролцсоноор/
14. “Монгол хөөмэй” холбооны тэргүүн /тохиролцсоноор/
15. Ардын язгуур урлагийн “Бий- биелэг” холбооны
тэргүүн /тохиролцсоноор/
16. Монголын ерөөлч, магтаалч нарын төвийн тэргүүн /тохиролцсоноор/
17. Монголын цуурын холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/
18. Монголын туулийн холбооны ерөнхийлөгч /тохиролцооноор/
19. Монголын гар урлалын холбооны тэргүүн /тохиролцсоноор/
20. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн /тохиролцсоноор/
21. Монголын үндэсний сурын холбооны тэргүүн /тохиролцсоноор/
22. Монголын уяачдын холбооны тэргүүн /тохиролцсоноор/
23. Монгол гэрийн хөгжил судлалын холбооны тэргүүн /тохиролцсоноор/
24. Ардын уламжлалт урлагийг дэмжих "Икэл'
сангийн Ерөнхийлөгч /тохиролцсоноор/