НҮҮР ХУУДАС
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
БАРИМТАТ ӨВ
ВИДЕО
ХОЛБОО БАРИХ
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТУХАЙ
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ГЭЖ ХЭН ВЭ?
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙГ ХЭРХЭН ТОГТООЖ, БҮРТГЭХ ВЭ?
МОНГОЛ УЛСЫН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВИЙН ТӨРӨЛ, ЗҮЙЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛ
ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН МОНГОЛЫН ӨВ
БИЕТ БУС ӨВ БОЛОН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
NATIONAL PERRESENTATIVE LIST OF INTANGIBLE CULTURAL HERITAGE
TRADITIONAL TECHNIQUE OF MAKING AIRAG IN KHOKHUUR AND ITS ASSOCIATED CUSTOMS
ХӨХҮҮРИЙН АЙРАГ ИСГЭХ ЗАН ҮЙЛ
Loading…
Ботго авахуулах зан үйл
Монгол улсаас ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өв
2015 он
2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 сарын 4-ний өдрүүдэд Намиби Улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар
ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Ботго авахуулах зан үйл”-ийг Удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр батлан бүртгэсэн билээ.
Монголчуудын уламжлалт зан
заншилд мал аж ахуйн холбогдолт зан үйл үлэмж байр суурийг эзэлдэг. Тэдгээрийн нэг нь төл авахуулах зан үйл билээ.Төл авахуулах ая дуудлага, тэр дундаа ботго авахуулах зан үйл нь Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн
үндэсний жагсаалтад орсон өв юм.
Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулан маллаж ирэхдээ малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад "хөөс, хөөс" хэмээх тухайлсан аялага, дуу-дохиог
хэрэглэж ирсэн уламжлалтай.
Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг анхандаа үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. Энэ бол монгол ардын дууны сонсголон, яруу ая эгшгийн нөлөөлөх их хүч юм. Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар ая аялгуунд уярч, сэтгэл зүйн ямар хариу үйлдэл үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд нь удаан уянгалаг, заримд нь гэгэлгэн хайлган аяыг сонгон эгшиглүүдэг байна.