НҮҮР ХУУДАС
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
БАРИМТАТ ӨВ
ВИДЕО
ХОЛБОО БАРИХ
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТУХАЙ
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ГЭЖ ХЭН ВЭ?
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙГ ХЭРХЭН ТОГТООЖ, БҮРТГЭХ ВЭ?
МОНГОЛ УЛСЫН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВИЙН ТӨРӨЛ, ЗҮЙЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛ
ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН МОНГОЛЫН ӨВ
БИЕТ БУС ӨВ БОЛОН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
NATIONAL PERRESENTATIVE LIST OF INTANGIBLE CULTURAL HERITAGE
TRADITIONAL TECHNIQUE OF MAKING AIRAG IN KHOKHUUR AND ITS ASSOCIATED CUSTOMS
ХӨХҮҮРИЙН АЙРАГ ИСГЭХ ЗАН ҮЙЛ
Loading…
Монгол наадам
Монгол улсаас ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өв
2010 он
Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Чингэснээр эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон байна.
Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн 3 төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн
, түрүүлсэн морь, бөхөд зориулж
магтаал шүлэг хэл
ж цоллож алдаршуулдаг
. Шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан морьдод
мөн
цол
,
чимэг олгодог
.
Бөхийн барилдаан
Бөхийн барилдаан монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхчүүд барилдахдаа жин, насны ялгааг үл харгалзах бөгөөд тохой, өвдөг, толгой, биеийн аль ч талаар газарт хүрвэл унасанд тооцдог байна. Улсын баяр наадамд 256, 512, 1024 бөх, орон нутгийн чанартай наадамд 32, 64,128, 256 бөх барилддаг. Улсын баяр наадмын
тухай
хуулинд зааснаар
т
ав давбал начин
,
6 давбал харцага, 7 давбал заан, 8 давбал гарьд, 9 давбал арслан, 10 давбал аварга цол олгодог.
М
онгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь
хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон я
мар нэг хүчит амьтны
үйл хөдөлгөөнийг
дүрсэлсэн утга учиртай
.
Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд бөх хүний өмсөх хувцас нь:
м
алгай,
з
одог,
ш
уудаг,
г
утал,
г
утлын боолт юм.
Хурдан морины уралдаан
Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс
уян шавхруулан
сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азрага, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг.
И
х насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг б
олно.
Сур харваа
Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг (
сурыг
) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Мөн сур харвах үед уухайлдаг. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол
,
чимэг олгодог.
Монгол сурын харваа нь Халх, Урианхай, Буриад сурын харваа гэсэн төрлүүдтэй. Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон монгол наадам 2010 онд “Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн тунхаглагдсан билээ.